Categories
мэдээ спорт

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Шиамень хотноо болж буй оюутны Дэлхийн аварга шалгаруулах “3х3” сагсан бөмбөгийн тэмцээний хасагдах шатны тоглолтууд өчигдөр болсон. Тоглолтод Монголын шигшээ баг Австралийн шигшээг 19:12 харьцаагаар хожиж, дэлхийн аваргын шилдэг дөрөвт шалгарч үлдээд байсан билээ.

Тэгвэл оюутны дэлхийн аваргад оролцсон Монголын баг өнөөдөр 17:10 цагаас хагас шигшээгийн тоглолтоо А хэсгийн тэргүүн баг Ливаны шигшээтэй хийж, 21:18 харьцаагаар хожиж, мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү манай сагсан бөмбөгчид дэлхийн зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилт гаргалаа.

Монголын багийн ахлагчаар М.Өсөхбаяр (“Мон-Алтиус” БТДС-ийн захирал), багийн ерөнхий дасгалжуулагч С.Тулга ажиллаж байгаа бол тамирчдаар Э.Дөлгөөн, А.Гансүх, Б.Батзолбоо, Г.Чинбат нар тоглосон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *