Categories
мэдээ нийгэм

Монголын нэрийг дэлхийд гаргасан алдартнуудаа хүлээн авч уулзжээ

Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII дугаар их наадамд амжилттай оролцож буудлагын төрөлд алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болсон Э.Бадамгарав, Э.Даваахүү болон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс эрэгтэй гоцлол дууны төрөлд Тэргүүн байр, Алтан медаль, Гранпри хүртсэн МУГЖ Г.Ариунбаатар нарт “Эх нутгийн иргэд ТББ”-ын тэргүүн, Улсын их хурлын Дэд дарга М.Энхболд, “Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо”-ны тэргүүн Г.Сурмаа нар удирдах зөвлөлийн гишүүн эрхмүүдийн хамт хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Сэтгэл зүй, тэвчээр хатуужилтай байж, урлаг спортын өндөр амжилт гаргасан залуусаар бахархаж байгаагаа хүндэтгэл үзүүлэгчид илэрхийлжээ.

Олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү, спортын мастер Э.Бадамгарав нар төрсөн ах дүүс бөгөөд тэд Төв аймгийн Эрдэнэ сумын харъяат. Тэдний хувьд олон улсад эх орныхоо нэрийг гаргаж байсан туршлагатай тамирчид. Олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцоход санхүүгээс эхлээд асуудал их байдаг ч их спортын төлөө зүтгэж байгаагаа тэд хэлж байсан. Тэднийг ийнхүү амжилт гаргаж, өдий зэрэгтэй явахад гэр бүлийнхэн болон нутгийнхны дэмжлэг их байсан гэдгийг тамирчид онцолсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *