Categories
мэдээ нийгэм

​“Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолт болно

Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр болох “Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолтын зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол ардын удамжлалт, биет бус өвийг тээж, авъяасаа хөгжүүлж буй хүүхэд, багачууд, тэдэнтэй ажилладаг багш нараа дэмжин, энэ жил Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт “Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолтыг оруулахаар болжээ. Энэ удаагийн тоглолтын төсвийг анх удаа төрөөс санхүүжүүлж буйгаараа онцлог юм. Аймаг, нийслэлийн хүүхдийн урлагийн бага наадмаас шалгарсан 800 гаруй хүүхэд багачууд оролцсон уг уран бүтээлийг Төрийн соёрхолт, урлагийн гавъяат зүтгэлтэн, бүжиг дэглээч С.Сүхбаатараар ахлуулсан шүүгчдийн баг шалгаруулалт хийжээ. Тус тоглолт долдугаар сарын 09-ны өдөр МҮЭСТО-д зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Мөн энэ онд 40 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборынхон энэхүү тоглолтын зохион байгуулагчаар ажиллаж байгаа аж.

Ц.УРАНБОЛОР

ХАН МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *