Монголын үндэсний хөл бөмбөгийн шигшээ багийн тоглогч Ганболдын Ганбаяр Унгарын хөлбөмбөгийн дээд лигээс мөнгөн медаль хүртлээ.
Унгарын “NB I” буюу дээд лигийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж Г.Ганбаярын тоглож буй “Puskas Akademia” клуб хоёрдугаар байр эзэлсэн байна.
Монголын хөл бөмбөгийн холбооны 2015 онд эхлүүлсэн “Пушкашийн хүүхдүүд” төсөлд 10 гаруй хөвгүүд хамрагдсаны нэг нь Г.Ганбаяр байсан юм.