Categories
мэдээ спорт

Монголын хоккейн шигшээ баг Тайванийг зорилоо

Монголын шигшээ баг Азийн “Challenge Cup” тэмцээнд явахаар Тайванийг зорилоо. Бүрэлдэхүүнд тамирчдаас гадна Монголын Хоккейн холбооны менежер А.Мэргэн, ахлах дасгалжуулагч А.Энхбат, туслах дасгалжуулагч Б.Зориг болон МҮОНРТ-ын спортын сэтгүүлч Д. Баярсайхан гэсэн 25 хүн багтжээ. Баг тамирчдын хувьд ОХУ-д 14 хоногийн бэлтгэлд гараад өчигдөр эх орондоо ирээд байгаа аж. Шигшээ багийн хувьд өмнө нь энэхүү тэмцээнд хошой хүрэл медалийг хүртэж байсан байна.

Багийн бүрэлдэхүүн өмнөхөө бодвол залуу тамирчидтай болсон мөн бэлтгэл маш сайн хангагдсан учир энэ удаа медалийнхаа өнгийг хувиргана гэдэгтээ итгэлтэй байгаа гэв. Тэмцээнд Макао, Араб, Тайвань, Тайландын багуудтай энэ сарын 14-17-ны өдрүүдэд тоглох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *