Бэнди буюу бөмбөгтэй хоккейн “В” ангиллын ДАШТ Швед улсад боллоо. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Монголын хоккейчид хүрэл медалийн төлөөх тоглолтод Японы багийнхныг 6:5-аар хожиж, түүхэн амжилтын эзэн боллоо.
Энэ бол Монголын багийн спортын түүхэнд насанд хүрэгчдийн ангиллын ДАШТ-ээс хүртэж буй анхны медаль.
“А” хэсэгт Япон, Унгар, Украины хоккейчидтой учраа таарсан Монголын шигшээ багийнхан ганц ч хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлсэн байна. Тэд Украиныг 9:6, Японыг 10:2, Унгарыг 9:5-аар хожсон.
Монголын шигшээгийнхэн өнгөрсөн жил ДАШТ-д IV байрт шалгарч байсан юм.