Categories
мэдээ нийгэм

Монголын хамгийн том ”Авто шоу” маргааш болно

Монголын хамгийн том “VIP DRIFT SHOW” авто мото фестивал “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-т дөрөвдүгээр сарын 9 буюу маргааш болох гэж байна.Тав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү шоунд автомашин мотоцикл сонирхдог, унаж эдэлдэг, ховор чамин машин тэрэгтэй болон авто, мото клубүүд оролцох юм байна.

Тухайлбал, Монголын УАЗ клуб, Patrol Y60 Club, MGL TRIAL BMX CLUB, ZVW30 club, Mongolian Pajero club нэгдэхээр болжээ. Энэ жилийн тэмцээнд үзэгчдийн тав тух аюулгүй байдлыг хангахын тулд зориулалтын задгай суудлуудыг зассан байна.Энэ өдөр мөн авто машины дуудлага худалдаа болох аж. Та автомашин авах болон автомашинаа зарахаар зэхэж байгаа бол дуудлага худалдаанд оролцож болох юм байна. Мөн бүх үзэгч оролцогчдыг тэмцээн үзэхээр ирэхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж зөв боловсон соёлтой оролцохыг уриалжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *