Categories
мэдээ нийгэм

“Монголын инновацийн 7 хоног” цахим форум маргааш эхэлнэ

Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монголын Инновацийн 7 хоног-2021” арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Дэлхий олон оронд тогтмол зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагааг манай улс 2014 оноос хойш 7 дахь удаа зохион байгуулах гэж байна. Форумын үйл ажиллагаа цахим хэлбэрээр 2021 оны 5-р сарын 17-23-ны өдөр зохион байгуулагдана.

Монголын инновацийн 7 хоног” цахим форум болно

Хамтран зохион байгуулагч:

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Соёлын яам
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар
  • Шинжлэх ухаан, технологийн сан
  • Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар
  • Шинжлэх ухааны академи
  • Монгол Улсын их сургууль
  • Шинжлэх ухаан, технологийн их сургууль
  • Хөдөө аж ахуйн их сургууль
  • Монгол Улсын боловсролын их сургууль
  • Соёл урлагийн их сургууль
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим
  • Залуу судлаачдыг дэмжих сан
  • Монголын залуу эрдэмтдийн холбоо
  • Старт-ап Монгол ТББ
  • Монголын хамтын оффисуудын холбоо
  • “Старт-ап маркетинг спейс” ХХК
  • MN agency
  • Бусад

Хөтөлбөрийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *