Categories
мэдээ нийгэм

Монголын эм зүйн ажилтны II их хурал болж байна DNN.mn

Иргэд хөнгөлөлттэй эм авахдаа үнийн 30 хувийг төлдөг байсан бол одоо үндсэн  үнийн 70 хувийг төлж байна | МОНГОЛ ТВ

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Эм зүйн салбарын хөгжил, чиг хандлага” Монголын эм зүйн ажилтны II их хурал Төрийн ордонд болж байна.

Тус хуралд Эм Зүйн салбарын ахмадууд, тус салбарт ажиллаж буй 800 орчим эмийн мэргэжилтэн оролцож байна.

2006 онд Эм зүйн ажилтны анхдугаар хурлыг хийж байсан бол эдүгээ 16 жилийн дараа, Эм хангамжийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээний нээлт болгож Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хяналт, зохицуулалтын газартай хамтран Монголын Эм зүйн байгууллагын Нэгдсэн “Эм“ холбоо зохион байгуулж байгаа бөгөөд эм хангамжийн хөгжлийн түүхэн ололт, амжилтаа дүгнэж, уриалга, зөвлөмж гаргахаар төлөвлөж байна.

Монголын Эм Зүйн байгууллага сүүлийн жилд хөгжлийнхөө 100 жилийн түүхэнд урьд өмнө байгаагүй хөгжлийн түүхийг бүтээж байна. Үүний тод жишээ нь анх удаа үндэсний таван эмийн үйлдвэр болох Монос групп, Мөнхийн Тун ХХК, Эмийн үйлдвэр ХХК, Цомбо ХХК, Нахиа ХХК хамтран өөрсдийн хөрөнгө оруулалтаар байгуулсан ариун эмийн үйлдвэрлэлийн олон улсын жишигт хүрсэн барилга, тоног төхөөрөмж, технологи бүхий тарилгын шингэний үйлдвэр ашиглалтанд оруулж, дуслын шингэний үйлдвэрлэл хоёр дахин нэмэгджээ. Түүгээр ч зогсохгүй нэг удаагийн тариур болон дуслын системийн үйлдвэрийг хамтран ашиглалтанд оруулж, бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэллээ. Мөн Ковид-19 цар тахлын үед ЭМЯ, ЭЭХХЗГ, эм хангамжийн салбарынхан УОК болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж эм,эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн, эрүүл мэндийн байгууллага, хүн ардын жигд, хүртээмжтэй хангахын төлөө нөөц боломжоо шавхан ажилласан билээ.

Өдгөө эм зүйн салбарт 2800 гаруй Эм хангамжийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 82,7% буюу 2335 эмийн сан, 336 Эм ханган нийлүүлэх байгууллага, 26 эмийн үйлдвэрт 13 мянга гаруй ажилтан ажиллаж байгаагийн 90% шахам нь эмэгтэйчүүд байгаа юм. 2021 оны байдлаар эм хангамжийн салбарт 2913 эм зүйч , 2010 эм найруулагч ажиллаж байна.

Эх орны эмийн үйлдвэрүүд 2021 оны байдлаар 105,9 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ,уламжлалт эм , ариутгал халдваргүйтлийн бодис үйлдвэрлэж 97,8 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Үүнээс гадна Олон улсын Эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP шаардлага хангасан 10 орчим эмийн үйлдвэртэй болж , үндэсний эмийн үйлдвэрүүд дотоодод хэрэглэгдэж буй эмийн 20 гаруй хувийг үйлдвэрлэж, нанотехнологи, инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлээд байна.

Энэхүү их хурлаар зөвхөн салбарын тулгамдсан асуудлууд тэр дундаа үндэсний эмийн үйлдвэрийг бодитойгоор дэмжих, Эм зүйн салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, чанарын хяналт, сорилтын лабораторийн чадавхыг сайжруулах тал дээр төрөөс бодлогоор дэмжихийн зэрэгцээ төрийн байгууллагад ажиллаж буй албан хаагчдыг чадавхжуулан мэргэшсэн боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх хөшүүргийг бий болгох талаар санал оруулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *