Монголын эдийн засгийн чуулган “Шинэ сэргэлт” уриан дор хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байна.
Төр, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд салбар бүрийн тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, бүтээлчээр хэлэлцэх зорилготой тус хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд эхэлсэн.
Уг хуралдааны модератороор Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогоын зөвлөх, доктор Д.Бум-Очир ажиллаж байгаа бол УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням, Соёлын сайд Ч.Номин, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, Ханбогд кашимер ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг, Эдельман Кореа компанийн захирал Шён Квон, “Бат солюшн партнерс”-ийн ТУЗ-ийн дарга В.Ганзориг нар оролцож байна.
“Монголын эдийн засгийн чуулган-2022” болон дотоодын хүнсний хангамж, нийлүүлэлт, нийгэм эдийн засагт сорилт болж байгаа асуудлыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз олон талын байр суурьтайгаар Төрийн ордноос эфирээрээ болон цахим хуудсуудаараа шууд дамжуулж байгаа билээ.