Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын баг Малайзын шигшээ багт 1:0 харьцаагаар хожигдлоо

Азийн хөл бөмбөгийн холбооны 23 хүртэлх насны Азийн Цомын урьдчилсан шатны “J” хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод үргэлжилж байна.

Эхний тоглолтод Тайландтай 1:1 харьцаагаар тэнцээд байсан Монголын залуус Малайзын шигшээ багтай тоглож 1:0 харьцаагаар хожигдлоо.

Малайзын шигшээ багаас тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд гоол оруулснаар давуу талыг олж хожсон бөгөөд хэсгээ 6 оноотой тэргүүлж эхэллээ.

Өмнөх тоглолтод Лаосын шигшээ багийг 1:0 харьцаагаар хожсон Малайзчууд дараагийн тоглолтоо Тайландтай хийх бол Монголын залуус хэсгийн сүүлийн тоглолтоо Лаостой хийнэ.

Эхний тоглолтод Монголтой 1:1 харьцаагаар тэнцсэн Тайландчууд хоёр дахь тоглолтоо өнөөдөр 15:00 цагаас Лаостой хийнэ.

Хэсгээс хамгийн өндөр оноо авсан баг Азийн цомын тэмцээнд оролцох эрхээ авна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *