Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголын анхны Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн өнөөдөр нээлтээ хийлээ

Монголын анхны Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн өнөөдөр морин цагт нээлтээ хийлээ. “Мишээл групп” ХХК нь өөрийн 100 гаруй харилцагчидтайгаа хамтран нэг ч бут, сөөг хөндөлгүйгээр байгалийн жимийг ашиглан Туул гол дагуу 110,000 м2 талбай дээр энэхүү тохижилтыг хийж гүйцэтгэжээ.

Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгийн үндсэн зорилго нь Монгол Улсад нэн ховордсон ургамлыг нутагшуулах, тарих, дахин сэргээх үндсэн зорилготой.

Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд

  • Ахмадын чөлөөт цаг өнгөрөөх хэсэг,
  • Волейболын талбай,
  • Сагсан бөмбөгийн талбай,
  • Цэцгийн мандал,
  • Цөөрмийн эргийн тавцан,
  • Хүүхдийн тоглоомын талбай гурван хэсэгт,
  • Голын эргийн тавцан,
  • Алсыг харах цамхаг,
  • Шинээр тарьсан ховор ургамлуудын хэсэг,
  • Түр амрах хэсгүүд байх юм.

Нээлтийн үйл ажиллагаанд хүүхдэд зориулсан амьтны хүрээлэн, дугуй түрээсийн үйлчилгээ, байт харваа, сагс, гар бөмбөгийн сургалт боллоо.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *