Олон улсын уул уурхайн “Mongolia mining 2016” үзэсгэлэн дөнгөж сая /2016.04.06/ нээлтээ хийлээ. Буянт-Ухаа дахь Спортын ордонд бож буй уг үзэсгэлэнд 15 орны 120 орчим аж ахуй нэгж оролцож байна.
Шинэ тэргүүний техник технологио сурталчилан таниулж, ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгч нар өөрсдийн арга туршлагаа солилцох боломжийг уул уурхайн чиглэлийн бүхий л компаниудад болгодог онцлогтой “Mongolia mining 2016” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 8-ныг дуустал үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн үеэр УУЯ, АМГ, Эрдэнэт үйлдвэр, “Эрдэнэс Монгол” компани, Багануур ХК, Шивээ-Овоо ХК, “Тавантолгой” компани, “Оюу-Толгой” компаниуд өөрсдийн төсөл хөтөлбөр, худалдан авалтын журам, шаардлагын талаар ханган нийлүүлэгчидтэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мөн ашигт малтмалын салбарын статистик мэдээлэл, өнгөт ашигт малтмалын олборлолт, тусгай зөвшөөрөл олголтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч үйлчилнэ. Энэ жилийн үзэсгэлэнд ханган нийлүүлэгчид, туслан гүйцэтгэгч нар нэг доор цуглах юм байна.