Categories
мэдээ нийгэм

Монголд зориулан үйлдвэрлэгдсэн “Ланд Крузер-200” автомашины үзэсгэлэн болж байна

Яармаг явах замд байрлах Тоёотагийн албан ёсны борлуулагч “МӨНХХАДА” ХХК-ий байран дээр монголын нөхцөлд хамгийн тохирох Ланд Крузер-200 автомашинуудыг худалдаалж байна.

“МӨНХХАДА” ХХК нь 2013 оноос хойш Тоёотагийн албан ёсны төлөөлөгчөөр ажилласан бөгөөд энэ хугацаанд зөвхөн борлуулалтыг нь хийж байжээ. Долдугаар сарын 29-ний өдрөөс засвар үйлчилгээг нь давхар үзүүлэх болсон байна.

“МӨНХХАДА” ХХК-аас Ланд Крузер-200 автомашинуудыг худалдаж авсаны давуу тал нь бүх баталгааг нь Тоёота компани албан ёсоор хариуцана. Монголын нөхцөлд зориулж үйлдвэрлэгдсэн учир дотооддоо л борлуулах нөхцөлтэй байдаг байна.

Монголд зориулж үйлдвэрлэсэн эдгээр машинуудын онцлог нь:

  • Монголын нөхцөл, зам харгуйд зориулсан
  • Монгол хүний сонирхол, тав тухыг хангасан
  • Манай орны цаг агаарын эрс тэс уур амьсгалд зориулагдсан
  • Монголын шатахууны стандартад тохирсон машинууд байдаг аж.

“МӨНХХАДА” ХХК-ий Маркетинг, Борлуулалтын менежер Э.Анхбаяр: Манайд зарж байгаа дизелүүд нь евро-2, бензинүүд нь евро-3 стандартынх байдаг. Гадаадад евро 4, 5,6 гээд илүү чанартайг нь худалдаалдаг. Өмнө нь манай ченж нар Саудын Араб болон Европоос Ланд Крузеруудыг их авчирдаг байсан. Энэ нь Монголд зориулагдаагүй учир мотор нь цохиод хэрэггүй болчихдог. Ийм машинууд манайд зөндөө байдаг” гэлээ.

Машинуудын үнийн хувьд 103 сая-175 сая-н хооронд байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *