Categories
мэдээ спорт

Монголд Азийн аварга шалгаруулах аэробикийн тэмцээн болно

Image result for Аэробик гимнастикийн Ази тивийн аваргаАэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах VI тэмцээн Улаанбаатар хотноо есдүгээр сарын 13-18 нд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулна.

Энэхүү тэмцээнд нийт 10 орны 200 гаруй тамирчид 12-14 нас, 15-17 нас, 18-аас дээш гэсэн гурван насны ангилалд долоо төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулах юм. Тухайлбал, аэробик гимнастикийн ганцаарчилсан эмэгтэй болон эрэгтэй, хосын төрөл, гурвалсан, багийн төрөл, аэробик бүжгийн төрөл, степ аэробик гэсэн төрлөөр өрсөлдөнө.

Монгол Улсын нийслэлд болох энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд. БНХАУ-аас 19, Хонконгоос-11, Энэтхэг улсаас 21, Иран улсаас найм, Япон улсаас-15, БНСУ-аас15, Филиппин улсаас-10, Узбекстан улсаас-6. БНВУ-31, Монгол улсаас 70 хүний бүрэлдэхүүнтэй нийт 10 улсын баг оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.

Тэмцээний зохион байгуулах хороо даргаар Монголын гимнастикийн холбооны ерөнхийлөгч Б.Лхагважав, Дэд даргаар Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц ажиллаж байгаа бол Нарийн бичгийн даргаар МГХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат томилогджээ.

Энэхүү тэмцээнд Олон улсын гимнастикийн холбооны аэробик гимнастикийн Техникийн хорооны ерөнхийлөгч, ноён Сержео Гарсиа Алказар (Испани), Азийн гимнастикийн холбооны дэд ерөнхийлөгч, ноён Прадхан Дхруба Бахадур (Непал) Азийн гимнастикийн холбооны аэробик гимнастикийн техникийн хорооны ерөнхийлөгч хатагтай Тамми Яги-Китагава (Япон) нар ирэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *