Categories
мэдээ нийгэм

Монголчуудтай холбоо тогтоохоор ажиллаж байна

Япон Улсын Фукушима мужийн өнөөдөр 06.00 цагийн үед 7.3 магнитутын хүчтэй газар хөдөлж, цунамийн аюул нүүрлэсэн тухай олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Гэнэтийн байгалийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Япон улсад Монгол Улсыг төлөөлөн суугаа Элчин сайдын яамныхан өнөө өглөө шуурхай хурал зарлажээ. Мөн газар хөдлөлт болоод буй Фукушима болон ойролцоох Чиба, Ибараки, Мияки мужуудад сурч, амьдардаг монголчуудтай холбоо тогтоохоор ажиллаж эхэлсэн хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ. Тус улсад Монгол Улсын 6590 иргэн амьдардаг байна. Япон дахь монголчуудын ихэнх нь Фукушима болон ойролцоох Чиба, Ибараки, Мияки мужуудад байдаг аж. Иймээс Гадаад харилцааны яамнаас Япон дахь монголчуудад гарч болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг санууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *