АНУ-ын Колорадо мужид “Breckenridge International Snow Sculpture Championships” буюу цасан баримлын олон улсын дэлхийн аварга шалгаруулах уралдаан 27 дахь удаагаа болж байгаа билээ. Уг уралдаанд Монгол улсаас хоёр баг амжилттай оролцож байна. Тэмцээний шилдгүүд өчигдөр тодорсон байна.
Тодруулбал, багийн төрөлд Мөнх-эрдэнэ ахлагчтай баг III байр эзэлжээ. Энэ төрөлд тэргүүн байрыг Хятадын баг эзэлсэн бол хоёрдугаар байрт Шведын баг шалгарчээ. Түүнчлэн манай хоёр баг хамтдаа “Artist choice awards” шагналын эзэд болсон байна.
АНУ, Хятад, Энэтхэг, Швед, Их Британи, Турк, Мексик, Итали, Ирланд, Герман, Финланд, Монголын уран бүтээлчид оролцсон уг тэмцээний бүтээлүүд ирэх хоёрдугаар сарын 5-н хүртэл нийтийн хүртээл болох нь ээ.