Categories
мэдээ нийгэм

Монгол улсын шилдэг Герман хоньч нохойнуудын тэмцээн зохиогдоно

Герман хоньч нохойн олон улсын дүрмийн дагуух, үүлдрийн үзэсгэлэн тэмцээн “GSDAM LANDESGRUPPEN SHOW 2019” нэртэйгээр ирэх сарын 6-ны бямба гаригт болно. Уг тэмцээнийг Монгол дахь Герман хоньч нохойн холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд Монгол улс дахь нийт Герман хоньч нохой сонирхогчид, үржүүлэгчид, сургагч хөтлөгчид, салбар клубууд болоод Герман хоньч нохойг үйл ажиллагаандаа хамруулдаг олон байгууллагууд хамтран оролцох юм. Тус тэмцээнийг урилгаар Герман хоньч нохойн шүүгч, эксперт, олон улсын мэргэжилтэн Лин Яанг Хсиен шүүх юм байна. Уг тэмцээний талаар Монгол дахь Герман хоньч нохойн холбооны тэргүүн О.Соронзонболд “Тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн спорт талбайд болно. Бид тэмцээнийг өндөр хяналт дор, сайн зохион байгуулахаар ажиллаж байна. Тэмцээний бүртгэл гуравдугаар сарын 10-наас 24-ний өдрүүдэд МГХНХ–ны оффис дээр хийгдэнэ. Оролцогч нохойнууд тэмцээнд бүртгүүлэхдээ дугаарлалт бүхий бичил чип, мөн гарал үүслийг тодорхойлсон удмын бичиг, мөн эрүүл мэндийн дэвтэртэй байх ёстой. Эзэмшигч нь Монгол дахь Герман хоньч нохойн холбооны гишүүн болсон байх гэсэн ерөнхий шаардлагуудтай” гэж мэдээллэв. Монгол улсын шилдэг Герман хоньч нохойнууд нэг дор цуглах уг тэмцээнийг нохой сонирхогч хүн бүр ирж үзэх боломжтой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *