Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөлийн нээлтэд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр буюу бямба гаригт Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөлийн нээлтэд оролцов.

Үйлдвэрийг ийнхүү өргөтгөснөөр 2014 оны байдлаар 26 сая тонн хүдэр боловсруулж байсан бол 6 сая тонноор нэмэгдэж 32 сая тонн болж байгаа юм. Мөн 119027 тонн цэвэр зэс гаргаж байсан нь 26000 тонноор нэмэгдэх боломжтой боллоо. Зэсийн баяжмал 516813 тонн үйлдэрлэж байсан нь 113000 тонноор өсч, баяжуулах фабрикийн 1082 ажилчин 33 шинэ хүнээр бүл нэмэх юм. Зэсийн баяжмалын орлого 1,3 их наяд төгрөг байсан бол 240 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 462 тэрбум төгрөгийн татвар төлдөг байсан нь 73 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үйлдвэрийн өргөтгөлийн нээлтэд оролцон үг хэлснээс гадна хүүхдийн “Энэрэл” хөдөлмөрийн зуслангийн шинэ байрны нээлтэд оролцож, хүүхдүүдийн гар урлалын бүтээлүүдтэй танилцан багачуудын урлагийн тоглолт үзэж сонирхов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *