АНУ-ын Чикаго хотноо дэлхийн Олон улсын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх зөвлөлийн (ACBSP) 1.100 гаруй төлөөлөгч цуглан чуулж байна. Тус хуралд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, манай улсын эдийн засаг, бизнесийн сургуулиудын 30 гаруй төлөөлөгчид оролцож байгаа юм.
Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл энэ оны 5 дугаар сард хуралдан АНУ, Мексик, Энэтхэг, Монгол гэсэн дөрвөн орны 22 коллеж, их, дээд сургуулиудад эхний магадлан итгэмжлэл, 2 дахь удаагийн магадлан итгэмжлэлийг баталгаажуулж АНУ-ын Чикаго хотноо энэ сарын 29 ны өдөр магадлан итгэмжлэлийн Батламжийг нь гардуулжээ.
Харин өнөөдөр Монгол улсын Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн тэргүүн БШУ-ны сайд Л.Гантөмөр Этүгэн дээд сургууль Мандах бүртгэл дээд сургууль, Сан дээд сургуулийн удирдлагуудад олон улсын магадлан итгэмжлэлийн батламжийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.