Categories
мэдээ улс-төр

“Монгол Улсаас зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга
Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
Л.Пүрэвсүрэн өнөөдөр /2015.12.17/ “Монгол Улсаас зарим улстай дипломат
харилцаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын
үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын үзэл санаа болон
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан
зорилтын хүрээнд НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй улс
орнуудтай дипломат харилцаа тогтоох ажлыг хэрэгжүүлэх тусгасан. Энэ
хүрээнд НҮБ-ын гишүүн, Монгол Улстай дипломат харилцаагүй 45 улсад
монголын талын сонирхолыг албан ёсоор Монгол Улсаас гадаад улсад суугаа
Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан удаа дараа уламжилсан байна.
Эдгээрээс өнөөдрийн байдлаар 32 улстай дипломат харилцаа тогтоогоод
байна.

Монгол Улс 181 улстай дипломат
харилцаатай бөгөөд Бүгд Найрамдах Габон Улс, Сент Люси Улс, Бүгд
Найрамдах Нигер Улс, Бүгд Найрамдах Камерун Улс, Маршаллын Арлуудын Бүгд
Найрамдах Улс зэрэг 5 орон манай дипломат харилцаа тогтоох саналыг
Токио дахь Элчин сайдын яам болон Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн
газраар дамжуулан зөвшөөрч, Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад
байгаа болохыг Гадаад хэргийн сайд Улсын Их Хурлын даргад танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *