Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ нь АНУ-ын Азийн хүрээлэнтэй хамтран Mongolian – U.S. National Civic Engagement Program (MUNCEP) хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо дуулгахад таатай байна.
Монгол Улс, АНУ-ын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах ирээдүйн манлайлагчдыг төрүүлэх зорилго бүхий https://www.usasiainstitute.org/mongolian-us-national… холбоосоор орж үзнэ үү.
Хөтөлбөрийн агуулгын талаарх дэлгэрэнгүй мэдээллийгЦаг хугацааны дараалал:
3 дугаар сарын 10: MUNCEP 2022 хөтөлбөрт оролцох хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч дуусна.
3 дугаар сарын 21: MUNCEP 2022 хөтөлбөрт оролцохоор шалгарсан иргэдийг зарлана.
3 дугаар сарын 20 – 5 дугаар сар: АНУ-ын Азийн хүрээлэн оролцогчдыг дадлага хийх байгууллагад хуваарилж, дадлагын удирдагчтай холбож өгнө.
6 дугаар сарын 6-10: Хөтөлбөрийн танилцуулга арга хэмжээ болно.
6 дугаар сарын 13 – 7 дугаар сарын 29: Хүлээн авагч байгууллагад дадлага хийнэ.
8 дугаар сарын 1-5: Дадлага хийсэн байгууллага, АНУ-ын Азийн хүрээлэн, ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзаж, дадлагын үр дүнг тайлагнана. Монгол Улс, АНУ-ын харилцааны талаар ЭСЯ-ны дипломат ажилтнууд мэдээлэл өгнө.
Хөтөлбөрт оролцогчдод тавигдах шаардлага:
– 18-25 настай
– Бакалаврын эсхүл магистрын шатны сургалтад сурч буй, эсхүл сургуулиа төгсөөд удаагүй байгаа
– АНУ-д байнга оршин суугч (ногоон карттай) Монгол Улсын иргэн эсхүл АНУ-ын иргэншилтэй байх
– Манлайлах ур чадвартай, харилцааны өндөр чадвартай
– Нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулсан туршлагатай
– Англи хэлний өндөр мэдлэгтэй (бичгийн болон аман)
– Эцэг, эх нь Монгол Улсын иргэн байх
Бүрдүүлэх материал:
Хөтөлбөрт оролцогчид 2022 оны 3 дугаар сарын 10-ны дотор дараах баримт бичгийг /англи хэлээр/ бүрдүүлж usasiainstitute@hotmail.com цахим хаягаар илгээнэ үү. Хөтөлбөрийн талаарх аливаа асуултад АНУ-ын Азийн хүрээлэнгийн 757-373-8398 утсаар холбогдон хариулт авах боломжтой.
– Товч намтар, зурагтай (resume with photo)
– Хөтөлбөрт оролцох зорилго ба үр нөлөөг тодорхойлсон нэг нүүр зохион бичлэг. Яагаад хөтөлбөрт оролцохыг хүсч буй болон хөтөлбөрт оролцох нь Таны ирээдүйд хэрхэн нөлөөлөх талаар зохион бичлэгтээ тусгасан байна.
– Сүүлийн улирлын сурлагын дүнгийн хуулга
– АНУ-д байнгын оршин суугч эсхүл тус улсын иргэншилтэй болохыг нотолсон баримт бичгийн хуулбар
– Монгол гаралтайг нотолсон баримт бичгийн хуулбар. Тухайлбал, эцэг эхийн Монгол Улсын иргэний баримт бичгийн хуулбар байж болно.
– Тодорхойлох захидал
Хөтөлбөрт оролцохтой холбогдох бүхий л зардлыг оролцогч өөрөө хариуцна.