Categories
мэдээ нийгэм

Монгол улс Японы зах зээлд нүүрс нийлүүлнэ

Монголын сайн чанарын нүүрсийг Японы зах зээлд худалдан борлуулах санамж бичгийг “Энержи Ресурс” компани болон Японы “Сумитомо” групп хооронд өнөөдөр байгууллаа. Ийнхүү Монголын нүүрс Японы зах зээлд гарч, үнэ нь өсч, өрсөлдөх чадвар нь нэмэгдэх боломж бүрдэж байна.

Мөн Монголын сүүг хуурай технологиор боловсруулж, Японы зах зээлд гаргах эхлэл тавигдлаа.Түүнчлэн экологид хамгийн аюултай хог хаягдал болох бүх төрлийн батерейг Монголчууд дотооддоо хагас боловсруулах үйлдвэр байгуулагдахаар боллоо.

Эдгээр ажил Ерөнхий сайдын тус улсад хийж буй айлчлалын үеэр Япон Монголын компаниуд хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны санамж бичгийн үр дүнд хийгдэж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *