Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улс Тогтвортой хөгжлийн илтгэлээ ирэх оны 6 дугаар сард тайлагнана DNN.mn

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлийг боловсруулах ажлын уулзалт “Блью Скай” зочид буудалд өнөөдөр боллоо.

Энэхүү илтгэл нь Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх талаар хэр ахиц дэвшил гаргаснаас гадна ямар хүндрэл бэрхшээл тулгарч буй талаар үнэлэлж дүгнэх юм. Улмаар ирэх оны 6 дугаар сард НҮБ-ын Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад уг илтгэлийг тайлагнана.

Дэлхийн улс орнууд 2030 он гэхэд бүх нийтээр Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангасан байх амлалтыг хүлээсэн. Эдгээр зорилгын хэрэгжилтийг үнэлж дүгнэж Үндэсний сайн дурын илтгэлийг НҮБ-д тайлагнадаг.

Монгол Улсын Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний сайн дурын анхдугаар илтгэлийг 2019 онд НҮБ-ын Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад амжилттай танилцуулсан. Тэгвэл 2023 онд болох хоёрдугаар илтгэлээ танилцуулах улс орнуудын жагсаалтад Монгол Улс багтсан юм. Иймд, илтгэлийг боловсруулах үүрэг бүхий салбар дундын Ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн сайдын тушаалаар байгуулаад байна.

Илтгэлийг боловсруулахад олон талын оролцоог хангах үүднээс төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, судалгааны болон олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлийн нээлтийн уулзалт”-ыг “Блью Скай” зочид буудалд өнөөдөр зохион байгуулллаа.

Уулзалтын үр дүнд, Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, мөн оролцогч талуудын санал зөвлөмжийг тусгаснаар Монгол Улсын Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлийг үндсэн агуулгыг бэлтгэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *