Олон улсын “The Henley & Part- ners” компаниас гаргасан судалгаагаар манай улс аялал жуучлалын эрх чөлөөгөөр 77 дугаар байранд оржээ. Тус компани нь дэлхийн улс орнуудын аялж жуучлах эрх чөлөөний судалгаа хийж, чансааг гаргадаг аж. Энэхүү чансааг гаргахдаа тухайн улсад аялах жуулчдын аюулгүй байдал, тав тух, эрсдэл , тэдэнд үйлчилгээ үзүүлж буй байдал, визний асуудал гээд олон зүйлийг харгалзаж үздэг ажээ. Орос 29 дүгээр байрт жагссан бол Хятад 45-д оржээ.