Categories
мэдээ улс-төр

Монгол Улс 100 цагаач хүлээн авах тухай хэлэлцэж байна

УИХ-ын чуулган зурган илэрцүүдУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газараас өргөн барьсан Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төсөлд дурдсанаар дээрх хугацаанд ОХУ-ын 30, БНХАУ-ын 30, бусад улс орны 40 хүртэлх иргэнийг цагаачлуулах юм байна. Эдгээр иргэдийн 52-оос дээшгүйг нь Улаанбаатар хотод бусдыг нь хөдөө орон нутагт байлгана гэж тооцжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар Монгол Улсад 1959 цагаач иргэн байгаа ажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн гишүүдийн асуултад хариулж байна.

Тэрбээр Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдийн асуултад хариулахдаа цагаач иргэдтэй холбоотой нарийн мэдээлэл өглөө. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар Монгол Улсад 1959 цагаач иргэний 387 нь 0-18, 593 нь 19-40, 582 нь 40-60, 350 нь 60-аас дээш насны иргэд юм байна. Жилд 300 орчим хүүхэд шинээр төрдөг ажээ. Удаан хугацаагаар Монголд амьдарч байгаа иргэдийг цагаачаар бүртгэсэн байдаг бөгөөд мөн шинээр төрсөн хүүхдийг нь цагаачаар бүртгэж авдаг байна. Түүнчлэн цагаач иргэд харьяалагдах улс орондоо 180-аас дээш хоногоор явах, буцаж ирэх бүрт нь цагаачаас хасч, нэмдэг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *