Categories
мэдээ нийгэм

“Монгол-Туркийн харилцаа: Хагас зууны түүх ба хөгжлийн чиг хандлага” хурал болж байна

"Монгол-Туркийн харилцаа: Хагас зууны түүх ба хөгжлийн чиг хандлага" хурал болж байна

“Хагас зууны түүх ба хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна. Уг эрдэм шинжилгээний хурлыг БНТурк Улс болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулж байна. Тус хуралд УИХ дахь Монгол-Туркийн Парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНТУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ахмет Язел, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар оролцож мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.

Тус эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Шинжлэх Ухааны академийн Олон Улсын харилцааны хүрээлэнгээс Монгол Улсын их хурал дахь Монгол-Туркийн Парламентын бүлэг, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Анкара дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яам, Туркэд төгсөгчдийн Хамтын Ажиллагааны нийгэмлэг “АТА”-тай хамтран зохион байгуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *