Categories
мэдээ нийгэм

“Монгол цэргийн жавхаа” уралдааны шилдгүүд тодорлоо

tseregӨнөөдөр Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа” уралдааны шилдгүүдийг шалгаруулах болон жагсаалын тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү уралдааны тэргүүн байранд н.Дамдинбазарзахирагчтай Хилийн 0252 дугаар анги, дэд байранд н.Онцгойбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар анги, гуравдугаар байрт н.Отгонгэрэл захирагчтай Зэвсэгт хүчний 326 дугаар анги тус тус шалгарлаа. Мөн тусгай байрын шагналыг Зэвсэгт хүчний 150-р ангийн албан хаагч нар хүртэв.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил Хамгаалах Ерөнхий Газартай хамтран Улаанбаатар хотын цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч ангийг шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг гурав дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгууллаа.

Уралдааныг хоёр үе шаттайгаар явуулсан бөгөөд Цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, Цэргийн албан хаагчдын бие бялдрын хөгжил, Цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн үзүүлэлтээр дүгнэв. Нэгдүгээр шатны шалгаруулалтад нийт 30 анги, байгууллага оролцсоноос дараагийн шатанд оролцох есөн ангийг шалгаруулсан.

Нэгдүгээр шатны шалгаруулалтад цэргийн анги, байгууллагууд нийт 923.5 сая төгрөгийн тохижилтын ажлыг хийж, цэргийн алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг дээшлүүлжээ. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг цэргийн жагсаалын ажиллагаа, бие бялдарын стандарт, биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшин гэсэн 2 үндсэн үзүүлэлтээр зохион байгуулсан байна.

Хоёрдугаар шатанд шалгарсан есөн ангийн цэргийн жагсаалын ажиллагаа Зэвсэгт хүчний 013 дугаар анги дээр болжээ. Цэргийн жагсаалын ажиллагаанд ротын захирагч 1, салааны захирагч 3, бөмбөрчин 1, 30 цэргийн албан хаагч бүхий 3 салаа, нийт 95 цэргийн албан хаагч оролцсон байна.

Шалгарсан есөн ангийг Ротын зэвсэгтэй жагсаалын үзүүлбэр, Ротын зэвсэггүй жагсаалын үзүүлбэр, Рот жагсаалын дуу дуулах байдал, Рот ёслолын жагсаалаар алхах байдал, Ротын хувцасны жигдрэлт, хувцас дүрмийн дагуу өмссөн байдал зэрэг үзүүлэлтээр дүгнэжээ.

Өнөөдөр 19.00 цагт Чингисийн талбайд үдшийн цэнгүүний арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *