Categories
мэдээ нийгэм

Монгол судлаач эрдэмтдэд шагнал гардуулав

Кэмбриджийн их сургуулийн Монгол болон Өвөр Ази судлалын төвийн профессор Урадын Булагийг төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 149 дүгээр зарлигаар Монгол Улсын түүх, өв соёлыг хилийн чанадад сурталчлан таниулах, Британи дахь монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн тус шагналыг хүртээсэн байна. Кэмбриджийн их сургуулийн Монгол болон Өвөр Ази судлалын төвийн судлаач Либби Пиччиг төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнасныг Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга гардуулан өгсөн ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *