Categories
мэдээ нийгэм

​Монгол, Словени улс хооронд авто замын шууд тээвэрлэлт хийх боломж бүрдлээ


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталжээ.

Ингэснээр Монгол, Словени хооронд шууд тээвэрлэлт хийгдэж, худалдааны эргэлт эрчимтэй өсөх боломж бүрдэж байна.

Хоёр улсын худалдааны эргэлт 2020 онд 14.6 сая ам.долларт хүрсэн. Словени улс нь 2.1 сая хүн амтай, Европын Холбооны гишүүн, Шенгений бүст хамрагддаг бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн орон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *