Categories
мэдээ нийгэм

Монгол-Оросын хамтарсан комисс маргааш хуралдана

“Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын XVII хуралдаан”-ыг Улаанбаатар хотноо маргааш буюу энэ сарын 29-нд зохион байгуулах гэж байна.

Хуралдаанд ОХУ-ын талаас Онцгой байдлын яамны дэд сайд Денисов Илья Павлович тэргүүтэй төлөөлөгчид оролцоно.

Хамтарсан хуралдаанаар ОХУ-ын Онцгой байдлын яамны Хямралын удирдлага, зарлан мэдээлэх үндэсний төв болон Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэх юм.

Мөн “Таван бүсийн Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв болон гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх” төслийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцоно.

Одоогоос 24 жилийн өмнө буюу 1995 онд байгуулсан “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хүрээнд Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг нийт 16 удаа, хил орчмын бүс нутгийн хуралдааныг жил бүр 2-3 удаа тогтмол зохион байгуулж, цаг үеийн болон дунд, урт хугацааны хамтын ажиллагааны олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *