Categories
мэдээ нийгэм

Монгол, Орос, Хятадын бизнес эрхлэгчид чуулж байна

Монгол, Орос, Хятадын бизнес эрхлэгчид чуулж байнаМонгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулга уулзалт өнөөдөр “Туушин” зочид буудалд эхэллээ.

Энэхүү чуулга уулзалт нь гурван улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, тулгарч буй саад тотгорыг арилгах тал дээр төр засагтай хэрхэн хамтарч ажиллах зэрэг бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлдгээрээ чухал ач холбогдолтой аж.

Чуулганд оролцож байгаа гурван улсын бизнес эрхлэгчид үдээс өмнөх хуралдаанд гурван улсын хил орчмын худалдаа болон бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж хэр байгаа талаар мэдээлэл солилцлоо. Тухайлбал, БНХАУ-ын Өвөр-Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр хот нь зүүн хэсгээрээ Хятад, баруун урд болон баруун хойд хэсгээрээ Орос, Монгол улстай тус бүр хиллэдэг байна. Ази тивийг зүүн Европтой холбох чухал зангилаа хэсэг ч гэж тодорхойлдог аж. Иймээс хоёр улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гол боомт болж ажиллах боломжтой гэдгийг энэ үеэр онцоллоо. Мөн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг хэлсэн юм.

Энэ удаагийн чуулга уулзалтад гурван улсыг төлөөлсөн 100 гаруй бизнес эрхлэгчид оролцож байна. Чуулга уулзалтаар талууд мэдээлэл, туршлага солилцохоос гадна хамтран ажиллах боломжийг ч эрэлхийлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *