Categories
мэдээ нийгэм

Монгол, Орос, Хятад гурван улсын сэтгүүлчид уулзана

МСНЭ-ийн санаачилгаар Монгол, Орос, Хятад гурван улсын сэтгүүлчдийн байгууллагын удирдлагууд хамтарсан уулзалт зохион байгуулахаар болжээ. Уулзалтыг ирэх 2019 оны тавдугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо хийхээр төлөвлөсөн байна. Уулзалтын үеэр Монгол, Хятад, Орос улсын хамтарсан хэвлэл мэдээллийн форумыг 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах, гурван талт хамтын ажиллагааны арга хэлбэрийг эрэлхийлэх, гурван улсын сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаагаар эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг бусад салбарын хамтын ажиллагааг дэмжих гэх мэт олон талт асуудлууд яригдах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *