Categories
мэдээ нийгэм

Монгол орны цөлжилтийн зургийг боловсруулжээ

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс “Монгол орны цөлжилтийн атлас, 2020 он” бүтээлийг гаргалаа.

Цөлжилтийн зургаас харвал өнгөрсөн оны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөнд өртжээ. Үүнээс 31.5 хувь нь сул, 22.1 хувь нь дунд, 18.6 хувь нь хүчтэй, 4.7 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.

БОАЖЯ-ны захиалгаар“Монгол Улсын газрын доройтол, цөлжилтийн атлас зураглал хийх, тайлан гаргах” ажлыг нэг жилийн хугацаанд хийсэн байна.

Манай орны цөлжилтийн байдлыг илтгэх 30 гаруй үзүүлэлтийг тооцоолж, тэдгээрээс 18-ынх нь сүүлийн 20-40 жилийн мэдээг нэгтгэн боловсруулж, цөлжилтийн зургийг гаргасан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *