Categories
мэдээ нийгэм

Монгол охидыг Малайзад аваачин худалдаалдаг байсан бүлэглэлийг илрүүлжээ

Монгол Улсаас Малайзын Куала Лумпур хотод байрлах нэр бүхий зочид буудал массажны газруудад охид бүсгүйчүүдийг аваачин бэлгийн мөлжлөгт оруулах хэлбэрээр хун худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан сүлжээг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж эхэлжээ.

Сэжигтэй этгээдүүд нь хохирогчдын тийзийг Малайз улсаас захиалан Улаанбаатар-Куала-Лумлур хот хүртэлх зардлыг нь гаргаж, улмаар электрон тасалбарыг Монгол дахь зуучлагч этгээдээр дамжуулан хохирогчдод өгдөг байсан нь хохирогчдын мэдүүлгээр тогтоогджээ.

Дээрх этгээдүүд өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш нийт гурван удаагийн тээвэрлэлтээр Монгол улсын нийт 12 эмэгтэйг “Өндөр цалинтай ажилд оруулах” нэрээр Малайз улс руу хил давуулан худалдаалж, зуучлалын хөлсөнд нь 500.000-2.000.000 орчим төгрөгийн урамшуулал бэлэн мөнгөөр авдаг байсан байж болзошгүй байдал тогтоогдож байгааг эх сурвалж мэдээлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *