Categories
мэдээ нийгэм

“Монгол наадам цогцолбор” уяачдын холбоотой санамж бичиг байгуулжээ

“Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит төрийн үйлдвэрийн газар болон Монголын морин спорт уяачдын холбооны удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Хоёр тал хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, харилцан дэмжлэг үзүүлэх, ажлын уялдаа холбоогоо сайжруулан бодит үр дүнд хүрэх зорилгоор энэхүү хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ. Хамтын ажиллагааныхаа зарчим, чиглэлийг нарийвчлан тодорхойлсон санамж бичигт “Монгол наадам цогцолбор”-ын дарга Н.Батсүмбэрэл, Монголын Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нар гарын үсэг зурсан байна.

Энэхүү санамж бичгийн гол зорилго нь Хүй долоон худагт уламжлалт болон сонгомол морин уралдааныг хөгжүүлэх, морин тойруулгын үйл ажиллагааг явуулахад хамтран ажиллах, Үндэсний их баяр наадам, олон нийтийг хамарсан баярын үеэр байгалийн гамшиг болоход нийтийн аюулгүй байдлыг хангах, уяачдын гэрийн буйр, хурдан морины бэлчээрийг хамгаалах, наадамчин олон болон хурдан морьдыг ундны усаар хангах, наадмын үеэр морьтой үзэгчдийн наадам үзэх бололцоог бий болгох, “Монгол наадам цогцолбор”-оос хийж хэрэгжүүлж буй олон нийтийг хамарсан баяр наадам болон бусад үйл ажиллагааг уяачдад сурталчлан таниулах, мэдээллийг түгээх, оролцоогоор хангахад оршиж байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *