Categories
мэдээ нийгэм

Монгол моторс групп шинэ загварын автомашинуудаа танилцууллаа

Монгол моторс групп хэрэглэгчийн өдрийг тэмдэглэж, шинэ загварын автомашинуудаа танилцуулав. Энэ удаад “Киа моторс” компани “OPTIMA” –гийн шинэ өнгө төрх, загварыг танилцуулсан юм. Үзэгч таны харах энэ машин бол хосолмол хөдөлгүүртэй “OPTIMA K5” машиныг тав дахь загвар. Байгаль орчинд ээлтэй, чамин, тансаг гэдгээрээ бусад суудлын автомашинаас онцлог юм. Харин “Хьюндай моторс” компанийн танилцуулсан шинэ машин бол хүнс болон ачааны тээвэрт ашиглахад тохиромжтой Н350. 2021 онд үйлдвэрлэсэн шинэ загварын энэ машинаас одоогоор таван ширхэгийг л оруулж иржээ.

May be an image of car

Ийнхүү “Монгол моторс групп” компани хоёр шинэ загварын машинаа танилцуулахаас гадна авсан машинаараа нэг сая км явсан жолооч нарыг шалгаруулж урамшууллаа. Киа брэндийн суудлын автомашин, бага даацын ачааны автомашин болон Хьюндай брэндийн ачааны автомашин, автобус, Мобис брэндийн оригинал сэлбэг хэрэгслийн албан ёсны дистрибьютер Монгол Моторс Групп ХХК нь хэрэглэгчдийнхээ дуу хоолойг сонсохыг чухалчилдаг. Тиймдээ ч борлуулалтын дараах үйлчилгээний чанар, шуурхай байдлыг нэмэгдүүлэх, баталгаат сэлбэг хэрэгслийг дуураймал сэлбэг хэрэгслээс хэрхэн ялгах, үр өгөөжийг хэрхэн тооцоолж сонголтоо хийх зэрэг мэдээллийг олгохоор хэрэглэгчийн өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг юм.

May be an image of car

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *