Categories
мэдээ нийгэм

Монгол морины хөшөө ялалтын паркад байрлана

Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан Монголын ард түмнээс Оросын ард түмэнд “Ялалтад тэмүүлсэн морьд”-ын хөшөөг бэлэглэсэн билээ. Хөшөөг Ялалтын Паркад байрлуулах шав тавих ёслолын арга хэмжээ болсныг “Монголиан экономи” сэтгүүлийн Москвад ажиллаж буй сурвалжлах багаас ирүүллээ. 2015 оны тавдугаар сард ОХУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамны өмнөх талбайд хөшөөг танилцуулах, хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгуулж, хоёр орны ерөнхийлөгч нар оролцож байсан билээ.

Харин өнөөдрөөс “Ялалтад тэмүүлсэн монгол морьд” Москва хотын Ялалтын Паркад шилжин очихоор болж байна. 1942 оны гуравдугаар сараас тухайн үеийн БНМАУ-ын төр, засаг ЗХУ-д зориулж морьд “бэлтгэх” төлөвлөгөөт ажлыг эхлүүлсэн байдаг. Дайн өрнөсөн дөрвөн жилийн хугацаанд ЗХУ-д 485 мянган агт морьд нийлүүлжээ. Зарим нэг тоогоор 500 гаруй мянгыг нийлүүлсэн гэж үздэг. Ер нь бол 1943-1945 онуудад байлдаанд оролцож явсан таван морь тутмын нэг нь монгол адуу байжээ.

Зөвлөлт Монголын дайчдын дурсгалыг хүндэтгэхийг хүссэн иргэд уран бүтээлчид хамтран энэхүү хөшөөг бүтээсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *