Categories
мэдээ нийгэм

“Монгол хувцасны нууц товчоо” театрчилсан загварын тоглолт өнөөдөр болно

Чойжин ламын сум музейд өнөөдөр ‘Монгол хувцасны нууц товчоо’ театрчилсан загварын тоглолт болно. “Монгол костюмс” компанийн 15 жил, Чойжин ламын сүм музей байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр / 2018.07.09/ 20.00 цагт “Монгол хувцасны нууц товчоо” театрчилсан загварын тоглолт болох юм. “Монгол хувцасны нууц товчоо”-нд музейн өвөрмөц, тансаг, нууцлаг орчинд тухлан, соёлын биет болон биет бус өвийг сонирхон, Монголын хувцасны түүхэн хөгжлийг харуулсан тоглолт үзэж, баясаарай.

Түүнчлэн музейн хашаанд тухлан сайн чанарын дарс шимэн, цагаан идээ, амтат зууш зооглон нэгэн үдшийг тав тухтай өнгөрүүлэх боломжтой.

Монгол хувцасны нууц товчоо” театрчилсан загварын тоглолтыг ЮНЕСКО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ирина Боковагийн урилгаар 2012 онд ЮНЕСКО-гийн төв байранд толилуулж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *