Categories
энтертаймент-ертөнц

Монгол хэл дээрх Харри Поттерийг гэрээсээ захиалан авах боломжтой гэнэ

Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттерын тухай өгүүлсэн долоон цуврал дэлхийд алдартай зохиолын эхний хоёр ботийг Монсудар хэвлэлийн газраас албан ёсны эрхтэйгээр уншигчдын гарт хүргэхэд бэлэн болжээ.

Уг цувралын эхний хоёр ботийг худалдаанд гарахаас нь өмнө урьдчилан захиалаад гэртээ үнэгүй хүргүүлэх боломжтой гэнэ.

“Харри Поттер” цуврал нь 79 хэлээр орчуулагдан дэлхий даяар 450 гаруй сая хувь борлогдож, найман ангит кино бүтээгдсэн төдийгүй дэлхийн хүүхэд багачуудын заавал унших номын жагсаалтанд байнга нэрлэгддэг. “Харри Поттерын хэсгээс уншихад хамгийн шуугиантай анги хүртэл нам гүм болдог” хэмээн багш нар хэлсэн байдаг.

Харри Поттер цувралын эхний хоёр ботийг багцаар нь захиалсан хамгийн азтай уншигч “Bloomsbury” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Харри Поттер ба Философийн чулуу” номын 20 жилийн ойн тусгай хэвлэл, “Харри Поттер ба Нууцат өрөө” номын зурагт хэвлэлийг бэлэг болгон авах юм байна.

Урьдчилсан захиалга өгөхийг хүсвэл www.internom.mn сайт мөн 7577- 7700 утсаар, УБ хот дахь Интерномын бүх салбараар захиалах боломжтой юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *