Categories
мэдээ спорт

“Монгол хээр” Дүнжингаравын хурдад гурав дахиа түрүүллээ

Монголын хүүхдийн төлөө байгуулагуудын эсэргүүцэлтэй тулгарч зохиогдох эсэх нь эргэлзээтэй байсан Дүнжингаравын хурд уралдаан өчигдөр болж өндөрлөлөө.

Уралдааны азарга насны төрөлд 253, их насны төрөлд 307, соёолон насны төрөлд 260, эрлийз төрөлд 116 тус тус уралдсан.

Азарга насны төрөлд Дундговь аймгийн Өлзийт сумын ААУ Б.Наранхүүгийн Монгол хээр гурав дахиа түрүүллээ. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын Аймгийн алдарт уяач Б.Сүхбаатарын Дүү хээр, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Шарга сумын МУТМУ Х.Бат-Эрдэнийн Янзага зээрд, айргийн дөрөвт Завхан аймгийн Улиастай сумын МУТМУ Л.Цандэлэгийн бор азрага, айргийн тавд Монгол Улсын манлай уяач Н.Хүрлээгийн бор азрага тус тус хурдалжээ.

Харин их насны төрөлийн түрүү магнайд нийслэлийн алдарт уяач Хишигбаатарын Сартай зээрд, аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Монгол Улсын алдарт уяач Д.Дэлгэрбаярын хүрэн морь хурдалсан байна. Харин айргийн гуравт Төв аймгийн уяач Хакүхо М.Даваажаргалын Сартай зээрд, дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Н.Эрдэнэбаярын сартай хүрэн морь, тавд Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Нацагдоржийн ягаан халзан морь оржээ.

Эрлийз морьдын төрөлд Төв аймгийн Сэргэлэн сумын ААУ Л.Дамбадаржаагийн Хамар цагаан зээрд түрүүлж, аман хүзүүнд Төв аймгийн Батсүмбэр сумын Монгол Улсын манлай уяач С.Лувсанбалдангийн хээр давхисан байна.

Түүнчлэн Соёолон насны морьдын уралдааны түрүүг Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харъяат Монгол Улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр, аман хүзүүг Төв аймгийн Алтан булаг сумын харъяат ААУ С.Дамбажавын хээр эзэлжээ. Харин айргийн гуравт Төв аймгийн Алтан булаг сумын харьяат аймгийн алдарт уяач С.Дамбажавын зээрд халзан, дөрөвт Хөвсгөл аймийн цэцэрлэг сумын уяач Л.Мөнхбаатарын Оч бор, Төв аймгийн Жаргалант сумын харъяат аймгийн алдарт уяач Б.Гантөмөрийн хонгор тус тус хурдаллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *