Categories
мэдээ нийгэм

“Монгол Дархан-2022” үзэсгэлэн болно DNN.mn

“МОНГОЛ ДАРХАН -2022” Монголын Уран Зургийн Галерей ирэх сарын 01-нээс 07 өдрийг хүртэл (7 хоног) хугацаанд үргэлжилнэ. Тус үзэсгэлэн зохион байгуулагдахтай холбоотойгоор Монгол Уран дарханы Түмэн эрдэнэс нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийлээ.

Монгол дархны уламжлалт өв соёл, өнөөгийн хөгжил дэвшлийг, уран дархчуудын үнэт металл, эрдэнийн чулуугаар урласан орчин үеийн бүтээлүүдийг дотоод, гадаадын хэрэглэгчдэд өргөнөөр сурталчлах, уран дархчуудыг урласан бүтээлүүдээр нь нүүр тулан учруулж харилцан туршлага солилцуулах, хэрэглэгчдийг уран дархчуудтай уулзуулж эрэлт хэрэгцээг нь судлах, түүнчлэн уран дархчуудын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд төр, төрийн захиргааны төв байгууллага, Соёлын яам, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг олон талын ач холбогдолтой үзэсгэлэн болно.

Тус үзэсгэлэн 7 хоногийн туршид үргэлжлэх бөгөөд дараах цогц арга хэмжээнээс бүрдэж байна үүнд:

1.Шилдэг бүтээл шалгаруулах, Монголын Улсын Ерөнхийлөгч шагнал гардуулах ёслол

2.Уран дархчуудад төрийн дээд одон, медаль, бусад шагнал гардуулах


3. Монголын уран дарханы ахмад болон залуу үеийнхний уулзалт

4.Монгол уран дарханы сор болон бүтээлүүдийн дуудлага худалдаа

5.Хүндэтгэлийн хүлээн авалт
6. Уран дархчуудын бүтээгдэхүүний худалдаа зэрэг үйл ажиллагаа болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *