Categories
мэдээ нийгэм

Монгол бүжгийн урлагийн их мастер Д.Нанжидын далан жилийн ойг тэмдэглэнэ

СУИС-ын хүндэт профессор, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Нанжидын бүжгийн урлагт ажил, амьдралаа зориулан зүтгэсний 70-н жилийн ойг 11,12-р сард тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ойн хүрээнд “Д.Нанжид судлал” эрдэм шинжилгээний хурал, “Монгол бүжгийн түүх, дэг зохиомж” номын нээлт, “Дунжаагийн Нанжид” номын нээлт, “Монголын уламжлалт бүжиг, бий бийлгийн өв залгамж” VI уралдаан, “Д.Нанжид бүжгийн урлагт 70 жил” хүндэтгэлийн тоглолт зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдах аж. Ийнхүү ойн хүрээнд зохион байгуулагдах дээрх үйл ажиллагаануудын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр энэ сарын 27-ны 12:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд зохион байгуулагчид болон уран бүтээлчдийн төлөөлөл хэвлэлийн хурал хийх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *