Categories
мэдээ нийгэм

“Монгол бичгийн кодчилол-2018” хурлыг зохион байгууллаа

Монгол бичгийг цахим орчинд саадгүй хэрэглэх гол үндэс нь Юникод стандартад орсон байх явдал юм. Бид одоог хүртэл нэгдсэн стандарт байнгын хэрэглээнд орох хангалттай түвшинд хүрэхгүй байгааг өнөөдөр болсон “Монгол бичгийн кодчилол-2018” хуралд оролцогчид онцлов.

“Болорсофт” ХХК-иас зохион байгуулсан тус хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” зарлигийн хүрээнд монгол бичгийн кодчиллын асуудлыг анхааран судалдаг эрдэмтэн, мэргэжилтнүүд, ӨМӨЗО-ны “Монголын нууц товчоо” компанитай хамтран зохион байгууллаа. Энэхүү хурал нь монгол туургатны оюуны үнэт өв болох 1000 гаруй жилийн түүхтэй монгол бичгээ мэдээллийн технологийн эрин зуунд өөрийн гэсэн оршихуйтай болгон ирээдүй хойчдоо уламжлуулахын тулд монгол бичгээр цахим орчинд саадгүй харилцах боломжийг бүрдүүлэх кодчиллын саналуудыг хэлэлцэж, нэгдсэн саналд хүрч Юникодын байгууллагад өргөн мэдүүлэх зорилготой. Анх 2000 онд баталсан монгол бичгийн стандартчилал, кодчилол хэрэглээнд нэвтэрснээс хойш олон шат дамжин өнөөдөр хэрэглэгчдэд үнэлэгдэх үнэлэгдэх үнэлэмж нь буураад байна. Тиймээс монгол бичгийн кодчиллыг шинээр бичиж, үндэстэн даяар нэг стандарт барьж ажиллах нь зүйтэй гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *