Үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлынхоо уламжлалыг нандигнан, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд эхэллээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21.1-д “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно.” гэж заасан байдаг.
Хүндэтгэлийн хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсний дараа өндөрлөв.
ШУУД ҮЗЭХ: