Categories
мэдээ нийгэм

Монгол бахархлын өдрөөр уран бичлэгийн үзэсгэлэн гарна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн, сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 05-нд болно. 2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол уран бичлэгийн үзэсгэлэнг энэ жил олон улсын уран бүтээлчдийн бүтээлээр Монголын Уран зургийн галерейд, сурагч багачуудын бүтээлээр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд гаргах юм. Үзэсгэлэн энэ сарын 05-09-ний өдрүүдэд үнэ төлбөргүй олны хүртээл болно. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны тавдугаар сарын 3-ны өдрийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлигийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхимд энэ сарын 07-нд зохион байгуулна. Хэлэлцүүлгээр, монгол бичгийн цахим кодыг хэрэглэх үндэсний стандартын асуудал, Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийн төсөл, Монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *