Categories
мэдээ улс-төр

Монгол ардын намын IX бага хурал М.Энхболдын илтгэлээр эхэллээ

МАН-ын IX бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Бага хурлын 310 гишүүнээс 170 гаруй гишүүн хурлын танхимд суудлаа эзэлжээ.

Ээлжит бага хурлыг нээж, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд улстөрийн илтгэл тавилаа.

Энэ удаагийн Бага хурлаар өнгөрсөн зургадугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг мөн танилцуулах ажээ. Эдгээр асуудлыг хэлэлцсэний дараа Бага хурлын гишүүдийн олонхийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм.

Мөн тус хурлаар МАН-ын ээлжит XXVIII Их хурлын төлөөлөгчдийн тоо, төлөөлөгч сонгох журмыг батлана. Их хурлаар намын шинэ даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ.

МАН-ын Бага хуралд аймаг, нийслэлийн төлөөлөл бүхий 310 гишүүн оролцдог.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *