Categories
мэдээ спорт

“Мончесс” клубын тамирчин Б.Баярмаа шатрын дэлхийн аварга болжээ

Шатрын сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-8-ны өдрүүдэд Итали улсын Сполето хотноо боллоо. Тус тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон “Монсчесс” шатрын клубын тамирчин Б.Баярмаа эмэгтэйчүүдийн төрөлд дэлхийн аварга болжээ.

Уг тэмцээнд дэлхийн 61 орны 210 шатарчин оролцсон бөгөөд манай улсаас долоон шатарчин оролцлоо.

Б.Баярмаа нь Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн Их сургуулийн оюутан бөгөөд 2300 хүртэлх рейтингийн ангилалд түрүүлсэн монголын анхны эмэгтэй дэлхийн аварга болж буй нь энэ юм.

Мөн энэ ангилалд “Монсчесс” шатрын клубын шатарчин Х.Итгэлт оролцсон байна. Нийлбэр дүнгээр тус клубын шатарчин, ОХУ-ын Олон улсын шатрын мастер Э.Хулан мөнгөн медаль хүртсэн бол 7 настай шатарчин Н.Содбилэгт 4 дүгээр байр эзэлжээ.

Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж дэлхийн аварга Б.Баярмааг ЭСЯ-ндаа хүлээн авч баяр хүргэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *