Categories
мэдээ нийгэм

Мод суулгацын үзэсгэлэн худалдаа боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарлаж, 7 дахь жилтэйгээ золгож байна. Энэ өдрийг угтан 10 дугаар сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газраас “Мод суулгацын үзэсгэлэн худалдаа”-г Дархан хотын Олон Улсын худалдааны төвийн урд талбайд зохион байгууллаа.

Тус үзэсгэлэн худалдаагаар мод тарьж, үржүүлдэг иргэд, ААН-үүд хуш, нарс, гацуур, шилмүүст болон жимсний модны суулгацуудыг борлуулж, худалдан авагчдад мод тарих заавар зөвлөгөөг өгсөн байна.

Намрын Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр 10 дугаар сарын 14-ний өдөр тохиож байгаа. Энэ өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар “Морин хуур” цогцолбороос Шинэ замын уулзвар хүртэлх хоёр га талбайд мод тарих юм. Тиймээс аймгийн БОАЖГ-аас төрийн болон үйлдвэр, ААНБ-иудад талбайг хуваарилан хэдэн ширхэг, ямар мод тарихыг нарийвчлан зааварласан албан бичгийг явуулжээ. Тиймээс иргэд, ААН-үүдийг заавар зөвлөгөөний дагуу мод тарьж, идэвхтэй оролцохыг уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *