Categories
мэдээ

МХБ-ийг 20 тэрбумаар хувьчилна

Монголын Хөрөнгийн бирж/МХБ/, “Оргил” рашаан сувилал, Төрийн банк, Монгол шуудан ТӨХК-иудыг ирэх онд хувьчлах саналыг Засгийн газар гаргасан билээ. Дээрх зургаан объектод багтсан Хөрөнгийн биржийг 20 тэрбум төгрөгөөр хувьчлах эдийн засгийн тооцооллыг Сангийн яам гаргасан байна. Учир нь тус компанийн данс тооцоонд эхний хагас жилийн үнэлгээгээр таван тэрбум 450.5 сая төгрөгийн хөрөнгийн дүнтэй гэсэн статистик гарчээ.

Үүнээс эргэлтийн хөрөнгө 913.6 сая төгрөг буй бол үндсэн хөрөнгийн үнэлгээ гурван тэрбум 956.5 сая төгрөгөөр үнэлэгдсэн аж. Ашигт ажиллагаа талаас нь харвал 2016 оны эхний хагаст МХБ 613.2 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Харин жилийн дүнгээр 2014 онд тус бирж 956 сая, 2015 онд хоёр тэрбум 236.1 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

МХБ-ийн орлого буурч, зардал, авлага, өглөг өссөн нь “MIT” системийг суурилуулсантай холбоотой гэж салбарынхан нь дүгнэсэн байна.

Төрийн өмчит компаниудын 70 хувь нь алдагдалтай ажилладаг учраас ашигт ажиллагааг сайжруулах зорилгоор хувьчлал хийхээс өөр аргагүй болсныг Сангийн дэд сайд онцолсон.

Өмнөх Засгийн газрын саналаар МХБ ТӨХК-ийн бүтцийг өөрчилж, 34 хувийг төрд үлдээхээр төсөөлж байсан юм. Харин нийт хувьцааны 66 хувийг үе шаттайгаар стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагчдад санал болгох, Монголын болон гадаадын Хөрөнгийн биржид нээлттэй арилжихаар байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *